ХӨТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ


ЭХНИЙ ӨДӨР

Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал дээр 13:00 цагт цугларан Улаанбаатар - Хуаншань нислэгийн бүртгэлдээ бүртгэлээ хийлгэнэ. 16:20 – 20:10 цагт Хуаншаны онгоцны буудал дээр манай аяллын баг та бүхнийг тосон авах болно. Үүний дараа зочид буудал руугаа хөдөлнө, очиж бүртгэлээ хийлгэн амарна.

ХОЁР ДОХ ӨДӨР

Өглөөний цайны дараа автобусандаа сууж Хуаншань хотын үзэсгэлэнт тогтоц бүхий олон мянган зуулчид зорин очдог /Хуаншань уул/ нь Хятадын зүүн хэсгийн Анхуй мужид байдаг.

Бид 1,864 метрийн оргилд гарах болно. 1 цаг (80 км) Мөн ‘‘Cable car’’-р аялах болно. Өдрийн хоолны дараагаар Тунсигийн хуучин гудамжаар аялаж эртний түүх дурсгалт газартай танилцаж түүх бүтээх болно. Оройн хоолондоо орж буудалдаа амрана. /Өглөөний цай, Оройн хоол/

ГУРАВ ДАХЬ ӨДӨР

07:00-09:00 цагийн хооронд өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Хуаншань хотоос Ханжоу хотруу (3 цаг, 250 км) руу явна.

Энэ өдөр ЛОНЖИН цайны хүрээлэнгээр зочилно. Үндэсний хувцас хэрэглэлийг өмсөж зураг авхуулах боломжтой. Мөн Хятадын аялал жуулчлалын заавал очиж үзэх 10 газрын нэг болох Шихү нуурын аялал хийх болно.

Дараагаар нь Чинхефан + Өмнөд Сүн гүрний эзэн хааны гудамжаар аялаж бүтэн өдрийг дурсамжтайгаар өнгөрөөх болно. /Өглөөний цай, Оройн хоол/

ДӨРӨВ ДЭХЬ ӨДӨР

07:00-09:00 цагийн хооронд өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Ханжоугаас Шанхай хүртэл: (2.5 цаг, 200 км)

Шанхайд Торгоны үйлдвэрээр зочилно. Мөн Ужэнь Дунжа үзэсгэлэнт газар, Зуун ортой музей, Ардын гаалийн музей үзэж Ганхайн Чехуан сүмийн бизнесийн дүүрэгээр зочлох болно оо. Үүний дараа оройн хоолондоо орж буудалдаа амарна. /Өглөөний цай, Оройн хоол/

ТАВ ДАХЬ ӨДӨР

Энэ өдөр өглөөний цайндаа орсоны дараа бүтэн өдрийн чөлөөт аялал байх болно.

Санал болгох хөтөлбөр:

  • DISNEY LAND орох боломжтой 730 юань орох хүмүүс нь нэмэлт төлбөрөө төлөөд аялалд гарахаас өмнө билетээ захиалуулна. /автобусаар хүргэж өгнө./
  • Хуучин Шанхайн дүүрэг ‘‘WORLD EXPO CHINA PAVILION’’
  • LUJIAZUI FINANCIAL CENTER CIRCULAR SKYBRIDGE

ЗУРГАА ДАХЬ ӨДӨР

07:00-09:00 цагийн хооронд өглөөний цайны дараа Шанхай-Тайху нуур (2 цаг 150 км) Тонгрентанг, Нанжингийн walking street болон Дэлхийн хамгийн том Starbucks Roastery -р зочилох болно. Дараа нь автобусаар Тайху явна. Тайхугийн эртний хот болон Усан салют шоу, төмөр цэцгийн үзүүлбэр үзэж өдрийн турш завгүй олон зүйлстэй танилуах болно. /Өглөөний цай, Оройн хоол/

ДОЛОО ДАХЬ ӨДӨР

07:00-09:00 цагийн хооронд өглөөний цайны дараа LONGEMONT Усан паркд өдөржингөө хөгжилдөж азжаргалын энергээ ялгаруулах өдөр. Гадаа талбайд байрладаг. 20,000 мк зайг эзэлдэг маш том усан парк.

НАЙМ ДАХЬ ӨДӨР

07:00-09:00 цагийн хооронд өглөөний цайны дараа Хуйжоу эртний хотоор орж гайхалтай зүйлсийг үзэх болно. Дараагаар нь Хуаншань хотруу замдаа гарч 21:10-00:40-д нисэж Улаанбаатар хотодоо ирсэнээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

7 сарын 7, 21 , 8 сарын 4, 18

ХУАНШАНЬ-ШАНХАЙ - ХАНГЗОУ ХОТЫН ШУУД НИСЛЭГТЭЙ

ТОМ ХҮН: 2,990,000₮, ХҮҮХЭД: 2,590,000₮

БҮРТГҮҮЛЭХ

УТАС: 7716-2200

Аяллын үнэд багтсан зүйлс: 

  • 2 талын нислэгийн тийз
  • 4 одтой Зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан Өглөөний цай , оройн хоол
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
  • Аяллын хөтөч
  • Аяллын даатгал