🛫 Аяллын Ерөнхий Мэдээлэл

  • Хугацаа: 5 өдөр 4 шөнө

  • Үнэ:

    • Том хүн-2.790.000₮
    • 2-9 настай хүүхэд: 2.500.000₮ /буудалд оргүй/
    • 0-2 настай хүүхэд: 590.000₮ /буудалд оргүй/
  • Гарах өдөр: 7 сарын 9, 10

  • Нислэг: Улаанбаатар ↔ Бээжин шууд нислэг

  • Зочид буудал: 4 одтой, тав тухтай, бассейнтай

  • Хөтөч: Монгол хэлтэй мэргэжлийн хөтөч

  • Даатгал: Гадаад аяллын иж бүрэн даатгалтай

📅 Дэлгэрэнгүй Хөтөлбөр

🗓Өдөр 1: Улаанбаатар → Бээжин

Улаанбаатар-Бээжин хотруу орой 19:00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд цугларч УБ-Бээжин чиглэлийн MR801 нислэгээр 19:55 цагт нисээд Бээжин хотод 22:15 цагт бууна. Орон нутгийн хөтөч тосоод буудалд байрлуулан амраана.

🗓 Өдөр 2: Бээжин Хотын Аялал

Өглөөний цайгаа уусны дараа өдрийн аяллаа эхлүүлнэ.

  • Үзвэр: Бээжин аквариум мөн далайн хав, дельфины ухаалаг тоглолт үзнэ. Дараа нь дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат метр талбайг эзлэх амьтаны хүрээлэнгээр аялана, оройн хоолондоо ороод буудалдаа амарна. /өглөөний цай, оройн хоол

🗓Өдөр 3: Universal Studios Beijing

Өглөөний цайгаа уусны дараа өдрийн аяллаа эхлүүлнэ.

  • Universal Studios Beijing: Холливудын алдартай зугаа цэнгэлийн төвд зочилж, сэтгэл хөдөлгөм үзүүлбэрүүд, кино ертөнцөд суурилсан паркын гайхамшгийг мэдэрч, мартагдашгүй дурсамж бүтээнэ.

  • Зочид буудалдаа ирж амарна.

🗓Өдөр 4: Усар парк 

Өглөөний цайгаа уусны дараа өдрийн аяллаа эхлүүлнэ.

  • УСАН ПАРК-д бүтэн өдрийн турш хөгжилдөх болно. Өдрийн хоол аялагч өөрсдөө, хоолны дараа Олон усын худалдааны төвөөр шоппинг хийгээд оройн хоолондоо ороод буудалдаа амарна. /өглөөний цай, оройн хоол/

🗓 Өдөр 5: Бээжин → Улаанбаатар

07-09 цагын хооронд өглөөний цайндаа орно. 

  • 12:00 цагт буудлаа хүлээлгэн өгч нисэх онгоцны буудалруугаа явна. 20:00 цагт бүртгэлээ хийлгэж ороод 23:15 цагт Бээжин-УБ MR802 ниснэ. Шөнийн 01:45 цагт УБ хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал үүгээр жаргах болно. /өглөөний цай/

Аяллын Үнэд Багтсан Зүйлс

  • Улаанбаатар ↔ Бээжин шууд нислэгийн тийз

  • 4 одтой зочид буудалд байрлах зардал

  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний тасалбарууд

  • Монгол хэлтэй хөтөч орчуулагч

  • Гадаад аяллын иж бүрэн даатгал

  • Аяллын турш үйлчлэх унааны зардал

Аяллын зардалд багтсан:

  • Ирж очих хоёр талын нислэгийн тийз
  • 4*одтой зочид буудлын зардал
  • Юниверсал студи орох тасалбар
  • Аяллын турш үйлчлэх унааны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ болон өглөө, өдөр, оройн хоол • Хятад Монгол хэлтэй хөтөч орчуулагч
  • Аялагчдын даатгал гм.

Аяллын зардалд багтаагүй:

  • Аялагчид хөтөлбөрт заагдсанаас бусад зүйл үзэж сонирхох бол өөрөө төлбөр тооцоогоо бүрэн хариуцна..
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө.

АЯЛЛЫН ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛ:

  • Гадаад пасспортны хугацаа 6 сараас дээш байх
  • Хэрэв та хамаатан, садан төрлийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явж байгаа бол садан төрлийн лавлагаа аав ээжийн зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулсан байх
  • Та ямар нэгэн тогтмол уудаг эм, түүнчлэн артерын даралт ихсэх өвчтэй бол эмээ тогтмол биедээ авч явах хэрэгтэй. Аялалаас өмнө өвчин туссанаас /Ковид/ аялалд явж чадахгүй тохиолдолд байгууллага хариуцахгүй.
  • Аяллын анкетийг үнэн зөв бөглөсөн байх
  • Аялалд гарахаас 20 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх. • Аялагчид аяллын гэрээ болон аяллын хөтөлбөртэйгээ танилцаж гарын үсэг зурсан байх. Хэрэвээ гарын үсэг зураагүй тохиолдолд аялалд эрсдэл гарвал компани хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
  • Аялагчид тухайн компаний өмчид үлдэх албан ёсны зураг авалтанд оролцох. • Хэрэв та цагаан хоолтон бол бидэнд урьдчилан мэдэгдэх хэрэгтэй. • Аяллын үед их хэмжээгээр архи болон согтууруулах ундаа хэрэглэж бусад аялагчиддаа саад болохгүй байхыг анхааруулъя.
  • Аяллын багаас салж ганцаар болон бүлгээр явж архи согтууруулах ундаа хэрэглэх , мөрийтэй тоглоом тоглох бусдад аюул учруулсан тохиолдолд бүх эрсдэлийг зохион байгуулагч тал хариуцахгүй болно.
  • Аялагчид тухайн газрын шөнийн 23:00 цагаас хойш аяллын зохион байгуулагчид хэлэхгүйгээр ганц хоёроороо зочид буудлаас гарахыг хориглоно. Хэрэв гараад ямар нэгэн эрсдэл гарч хохирол,бэртэл гэмтэл учирсан тохиолдолд бид хариуцахгүй болохыг анхаарна уу!!!
  • Хэрэвээ бизнес ажил хэргийн шугамаар найз нөхөд түншүүдтэйгээ уулзахаар бол аяллын зохион байгуулагчид заавал мэдэгдэх хэрэгтэй.
  • Аяллын хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг үзэх тохиолдолд аялагч өөрийн зардлаар үзэхийг анхаарна уу.
  • Тухайн очих газрын цаг агаарын байдал мөн валютын ханшны хэлбэлзэлийн зөрүү, нислэгийн цагийн өөрчлөлт, хил гаалийн нөхцөл байдлаас харгалзан аяллын хөтөлбөр болон үнэд өөрчлөлт гарч болохыг анхаарна уу.
  • Цаг агаарын нөхцөл байдал, нислэгийн цагийн өөрчлөлт, хил гаалийн асуудал гэх мэт биднээс шалтгаалаагүй давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хөтөлбөрт өөрчлөлт орох магадлалтай.
  • Тухайн улсын ёс заншил, шашин шүтлэг, мэндчилгээний хэллэг болон бусад нөлөөлөхүйц хориглосон зүйлсийн талаар аяллын хөтөч болон аялагч өөрөө интернетийн орчноос бусад хэрэгслээр мэдээлэл олж авна уу
  • Тухайн аялаж байгаа газрынхаа нөхцөл байдал, цаг агаар, газарзүйн байрлал, цагийн бүс, ёс заншил зэргээс хамаараад аяллын хувцас болон аюулгүй байдлыг бүрэн хангасан байх.