БҮРТГҮҮЛЭХ УТАС: 7716-2200

ӨДӨР

ХӨТӨЛБӨР

ӨДӨР 1

УЛААНБААТАР - ЖАНЖИАЖЭ

Энэ өдөр Улаанбаатар- Жанжиажэ чиглэлд 4 цаг орчим ниснэ. Үдээс хойш дэлхийн байгалийн өв гэж алдаршсан “Баофэн” нуурыг үзнэ. Карстын өндөр оргилууд, ногоон байгууламжаар хүрээлэгдсэн Баофэн нуур нь "Дарь эх", "Сарыг хазаж буй алтан бах" зэрэг янз бүрийн өвөрмөц хэлбэртэй чулуун тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай.

- Баофэн нуур – Жанжиажэгийн үзэсгэлэнт бүсэд байрлах, өндөр уулсаар хүрээлэгдсэн тунгалаг устай нуур. Баофэн нуур нь Жанжиажэгийн "Диваажингийн усан сан" хэмээн нэрлэгддэг

Оройн хоолны дараа Laurel House Hotel” зочид буудалдаа байрлан амарна. 

/Оройн хоол/

ӨДӨР

ГРАНДКАНЬОН

Өглөөний цайгаа уусны дараа 08:00 цагт хүр хорхойн дэлгүүр орно дараа нь Гранд хавцлын үзэсгэлэнт газар-ыг үзхээр явна.

- Дасягу шилэн гүүрЭнэ гүүр нь дэлхийн хамгийн өндөр, хамгийн урт шилэн гүүрүүдийн нэг бөгөөд Тяньмэнь уулын хавцал дээр оршдог. Гүүр нь 430 метр урт, 300 метр өндөр бөгөөд гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой.

- Тяньзышань уулын хүрээлэнТяньзышань нь далайн түвшнээс 1,262 метрийн өндөрт байрладаг. Энэ газар нь их хэмжээний эртний мод, мөнгөлөг хад, үзэсгэлэнт ой хөвчөөр хүрээлэгдсэн. Тяньзышань кабель трамвай замтай бөгөөд уулын оргил хүртэл аялах боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна. 

/Өглөө, Өдөр, Оройн хоол/

ӨДӨР 3

ТЭНГЭРИЙН ХААЛГА

Өглөөний цайгаа уусны дараа Хятадын уламжлалт анагаах ухааны клиниктай танилцана. Дэлхийн хамгийн урт 7455 м урт агаарын дүүжин замаар далайн түвшнөөс 1358м өндөр хүртэл дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхох болно.

- "Тэнгэрийн хаалга" онцлог нэртэй байна. Тяньмэнь уулын хамгийн өндөр цэг нь 1,518 метр байна. Тяньмэнь уулын хамгийн сонирхолтой шинж чанар нь Тэнгэрийн хаалга гэж нэрлэгддэг үзэсгэлэнт хадан хавцал юм. Уул руу авирах зам нь шилэн гүүр болон 999 шатыг хамарсан байдаг.

Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

/Өглөө, Оройн хоол/

ӨДӨР 4

АВАТАР-ТИАНЗИ УУЛ

Өглөөний цайны дараа 08:00 цагт Цайны ордоноор зочилно. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж

"Аватар" киноны зураг авалтыг хийсэн ууланд очно. Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машианаар Тианзи цогцолбор газраар зугаална.

- Юаньжяжэ (Аватар уулс) – Энд (Avatar Hallelujah Mountain) гэх алдарт хад байрладаг бөгөөд алдарт "Avatar" киноны зураг авалт хийгдсэн байна. Юаньжяжэгээс шилэн гүүр, нарийн замуудаар дамжин хадан дээгүүр алхах, жуулчдын цэгүүдээс ойр орчны байгалийн үзэсгэлэнг харах боломжтой.

Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна. 

/Өглөө, Оройн хоол/

ӨДӨР 5

АЛТАН ТАШУУР-АРВАН БЭЭРИЙН ГАЛЕРЕЙ

Энэ өглөө өглөөний цайгаа уусны дараа (Shili Gallery) зочилно. Энэ газар нь өвөрмөц чулуун хадны үзүүр, ногоон байгальтай уулс, гайхамшигт байгалийн үзэмжээрээ алдартай. Галерей нь ойролцоогоор 7.5 км урттай бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан Жанжиажие уулсын байгалийн цогцолборт ордог.

- Алтан Ташуур горхи- Хятадын Хунань мужийн Жанжиажэ үндэсний ойн хүрээлэн дотор байрлах үзэсгэлэнт байгалийн газар юм. 7.5 км урт үргэлжилдэг энэхүү гол нь тунгалаг устай, өтгөн ой мод, өвөрмөц хэлбэртэй хадан цохионуудын дунд урсдаг.

- Арван Бээрийн Галерей- Энэхүү газар нь 5 км урттай хөндий бөгөөд хоёр талдаа өвөрмөц хэлбэртэй хадан цохио, уулс байрладаг. Эдгээр хадан цохио нь олон төрлийн сонирхолтой нэртэй бөгөөд байгалийн уран баримал мэт мэдрэмж төрүүлдэг. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

/Өглөө, Оройн хоол/

ӨДӨР 6

Чөлөөт өдөр

Чандой руу 2 цаг явна энд томоохон брэнд дэлгүүрүүд байгаа бөгөөд худалдана авалт хийнэ

Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна. 

/Өглөө, өдрийн хоол/

ӨДӨР 7

ЧӨЛӨӨТ ӨДӨР /ЖАНЖИАЖЭ/

Өглөөний цайны дараа автобусаар Жанжиажэ руу явна, хотод очоод чөлөөт цаг байна. Аялагчид орон нутгийн дэлгүүр худалдааны төвөөр зугаалж худалдан авалт хийх боломжтой. /Өглөөний цай/

ӨДӨР 8

ЖАНЖИАЖЭ-УЛААНБААТАР

Энэ өдөр зочид буудалдаа өглөөний цайгаа ууж нисэх онгоцны буудал руу явна. 14:30 цагт Жанжиажэ-Улаанбаатар чиглэлд нисэж Улаанбаатар хотод бууснаар аялал өндөрлөнө.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:

  • Улаанбаатар – Жанжиажэ 2 талын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт багтсан бүх хоол, үзвэр үйлчилгээ
  • Зочид буудалд байрлах зардал 
  • Угтах үдэх машинтай үйлчилгээ
  • Хөтөч орчуулагчийн үйлчилгээ

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:

  • Хөтөлбөрт багтаагүй үзвэр үйлчилгээ, хоол
  • Хувь хүний нэмэлт зардал

АЯЛЛЫН ҮНЭ: 

  • Том хүн (12-с дээш)- 2,890,000₮
  • Хүүхэд (2-12 нас)- 2,590,000₮
  • Нярай (2-с доош)- 550,000₮

ЗУНЫ ХУВААРЬ:

5-р сарын 9

5-р сарын 16

5-р сарын 23

5-р сарын 30

6-р сарын 6

6-р сарын 13

6-р сарын 20

6-р сарын 27