ГАЗАР БОЛОН НИСЛЭГ ХОСОЛСОН | 9 ӨДӨР 8 ШӨНӨ
Шанхай хотын өнгө уран зураг мэт, эртний барилгуудын хамтаар гялалзсан орчин үеийн шилэн барилгуудаар дэлхийд танигдсан гайхалтай хот юм. Та энд Янцзэ мөрний хөвөөнд зугаалж, хүний сэтгэлд хосгүй үзэсгэлэнг бэлэглэх олон сонирхолтой үзвэрүүд, баялаг хөтөлбөрүүдээс сонгон аялах боломжтой.
ГАЛТ ТЭРЭГ: УЛААНБААТАР ЗАМЫН-ҮҮД ЭРЭЭН
Уланбаатар хотоос тасалгаат вагоноор Замын-Ууд сумыг зорино. Эндээс унаагаар Эрээн хот орох ба Эрээн хотоос Жининь хот руу автобусаар хүрнэ.
WATER WORLD
Жининь хотод очин WATERWORLD амралтын цогцолборт байрлаж 30 гаруй төрлийн халуун рашаан, саун, жакуз гэх мэт алжаал тайлах төвд амарна. Мэдээж бидэнд амтат оройн буфет хоол байгаа./ Өдрийн хоол аялагчид өөрсдөө/
НИСЛЭГТЭЙ ӨДӨР
Өглөөний цайгаа уугаад 16:00 цаг хуртэл чөлөөт цаг. Хятадын хамгийн олон салбартай WANDA PLAZA их дэлгүүрээр худалдан авалт хийх боломжтой. Үдээс хойш Жининь хотоос Хөх Хотын зүг хөдөлнө. Хөх хотоос Шанхай хотруу нисээд 8:55-11:30 цагт газардана. Буудалдаа байрлан амарна.
ХОТЫН АЯЛАЛ
Өглөө 09:00 цагт цайндаа орно. Ингээд Метрогоор хотын төв рүү явж Дэлхийд алдартай Art Deco барилгуудыг узэж CCTV цамхаг дээр гарч, Шанхай хотыг 360 градусаар тольдон харна. Мөн 5D узвэр үзэж 100-н жилийн Хятадын соёл түүхийг харуулсан музейгээр зочилж Усан онгоцонд суун Ханпу голоор зугаалж Алдарт Ю Гарден үзнэ. Үүний дараа алдарт НАНЖИН ЗАМ олон улсын худалдааны гудамжаар явж дэлхийн бүхий л брэндүүдээс худалдан авах боломжтой.
ДИСНЕЙЛЭНД
Азийн хамгийн том Диснейланд паркаар зугаалах өдөр. Энэ өдөр та биднийг сэтгэл мэдрэмжийг хамгийн дээд цэгт аваачдаг DISNEYLAND- р бүтэн өдрийн турш аялна. Шанхайн парк нь бусад паркуудаа бодвол насанд хүрэгчидэд хүртэл тохирох олон сонирхолтой экстрем тоглоомуудтай гэдгээрээ бусад Диснейн паркуудаас ялгардаг. Аяллын төлбөрт парк руу орох үнэ багтсан болно.
АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН
Өглөөний цайгаа уугаад WILD ANIMAL PARK орно. Энд 150га газарт 200 гаруй амьтад байдаг. Амьтны хүрээлэн 3 хэсээс бүрдэх бөгөөд бүтэн өдрийн турш зэрлэг амьтдыг хархаас гадна бяцхан хөөрхөн амьтдын циркийн үзүүлбэрч багтсан байгаа.
SHOPPING+НИСЛЭГ ХИЙХ: ШАНХАЙ✈ХӨХХОТ
Өглөөний цайгаа уугаад FLORENTA OUTLET дэлхийн шилдэг брэндүүд цогцолсон дэлгүүрээр явж шоппинг хийх өдөр, орой нь 20:10-10:50 Хөх хотруу руу нислэгтэй бөгөөд Хөх хотод буудалд байрлан амрана.
ХӨХХОТ-ЭРЭЭН-ЗАМЫН-ҮҮД
Өглөөний цайны дараа Хөх хотоос Эрээн хотыг зорино. Хил гарах унаандаа 15:00 цагт сууж Замын-Үүд суманд очин 18:05 цагт Замын-Үүдээс Улаанбаатар хотын галт тэргэнд сууна.
ЗАМЫН-ҮҮДЭЭС УЛААНБААТАР
Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирж бидний аялал өндөрлөнө.
ГАРАХ ӨДӨР |
Том хүн |
Хүүхэд |
---|---|---|
Газраар Баасан гараг бүр |
2,800,000 |
2,100,000₮ /2-12нас/ |
Нислэгтэй Ням гараг бүр |
1,750,000₮+ТИЙЗ |
1,200,000₮ /2-12нас/ |
МИАТ шууд нислэг 7 сараас |
АЮУЛГУЙ АЯЛАХ ЗӨВЛӨМЖ:
WECHAT aпп суулгаж бүртгүүлэх
VTOUCH VPN aпп суулгах / Хятадад Facebook ашиглах боломжгүй тул VPN ашиглах шаардлагатай /
Disneyland, Амьтны хүрээлэн, Лааны тосон музей, Аквариум гэсэн сонголтуудаас сонгон дуртай
үзвэрээ үзэх боломжтой.
Энэхүү хөтөлбөрт өдрийн хоолоос бусад зардлууд багтсан болно. Онгоцны тасалбар орсон гэсэн үг
Жич: Хөтөлбөрөөс өөр үзвэр үйлчилгээ сонгон үзэх бол аялагч өөрөө төлбөрөө гаргана.