ХӨТӨЛБӨРТ БАГТСАН ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭ
НИЙТ ХӨТӨЛБӨРИЙН ЗАРДАЛД БАГТСАН ЗҮЙЛС
НЭГДҮГЭЭР ӨДӨР
УБ хотоос Тасалгаат вагоноор Замын үүд Сумруу хөдөлнө.
ХОЁРДУГААР ӨДӨР
Өглөөний 7,20 минутанд Замын Үүд суманд ирж компаниас бэлдсэн хил гарах унаандаа сууж Эрээн хотын зүг хөдөлнө.Ингээд Хятад улсын хилээр нэвтэрж Эрээн хотод өдрийн хоолоо идчээд аялалын автобусандаа сууж ӨМӨЗО Улаанцав аймгийн Жининь хотруу хөдөлнө.Хурданы замаар 4 цаг гаран яваад зорисон газраа ирэн буудаллана. Биднийг 30 гаруй нэр төрлийн халуун рашаан,саун,бассейн,япон маягын жакуз,гээд амралтын цогцолбор байрлан буфет хоол идэн амарна.
ГУРАВДУГААР ӨДӨР
Өглөөний цайгаа уучаад шууд Тянжин хотын зүг хөдөлнө.Хурданы замаар . цаг гаран явнаа.Эхлээд буудалдаа байрлан ачаагаа тавичаад Флорента аутлет дэлгүүрээр хэсэн худалдан авалт хийнэ.Мэдээж бидэнд амтат оройн зоог байгаа.
ДӨРӨВДҮГЭЭР ӨДӨР
Өглөөний цайгаа уусаны дараа бид Хятдын хамгийн томд тооцогддог МАЯА усан паркад бүхэл өдрийн турш тоглоно.Орой нь бид Усан онгоцонд суун шөнийн хотын үзэмжийг үзэн аялна.
Хамтдаа оройн хоолоо идэн буудалдаа байрлан амарна.
ТАВДУГААР ӨДӨР
Өглөөний цайны дараа бид Аялалын автобусандаа суун Далайн эргийн зүг хөдөлнө.Гайхалтай далайн эрэг дээр та бүхэл өдрийн турш амарж зугаалж,усанд орж наранд биеэ шарах бүрэн боломжтой .Ингээд нар бууж бид далайн эргээс хотын төврүү хөдөлж зуулчдын хамгийн ихээр очдог хотын төв хэсэгт очно. Та яг л Итали Ромд байгаа мэт жинхэнэ итали кофе амтлан,итали уран бүтээлчдийн уран зураг гудамжаар зугаалж 1900 аад оны үед баригдсан Минюань алдарт номын сангаар зочилно.
Бид оройн хоолоо идчээд буудалдаа байрлан амарна.
ЗУРГААДУГААР ӨДӨР
Өглөөний цайгаа буудалдаа уугаад шууд Бээжин хотын зүг хүлгийн жолоо залж ЮНВРСАЛ СТУДИО орно.Энэ өдөр дураараа дургиж,дунд чөмгөөрөө жиргэж бүхэл өдрийн турш тоглоно.
ДОЛООДУГААР ӨДӨР
Өглөөний цайгаа уугаад бид Жининь хотын зүг хөдөлнө.Замдаа бид АЛДАРТ ЦАГААН ХЭРМЭЭ үзээд мөн САФАРИ паркаар зугаалан гайхалтай цагыг өнгөрөөн орой нь Жининь хотод ирэн буудалд байрлан амарна
НАЙМДУГААР ӨДӨР
Өглөөний цайгаа буудалдаа уугаад шууд Эрээн хотын зүг хөдөлнө.Өдөр 1 цагын үед эрээн хотод очин ачаа тээшээ янзлаад Замын Үүд сумруу гаран захиалгат вагондоо сууна УБ хотын зүг хөдөлнө.
7-р сар |
2 |
9 |
18 |
25 |
|
8-р сар |
1 |
8 |
15 |
22 |
|